Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 20 цаг 38 минут
  • 2017 оны 4 сарын 5
    Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод тасралтгүй найман жил ажиллаж буй Ц.Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлт дээр үг хэллээ. Ямар “сүүлчийн үг” гэлтэй биш, муу ёр, гэхдээ түүний хувьд чуулганы нээлт дээр “мина” тэсэлдэг хүлээлттэй, энэ удаагийнх “отгон” нь байлаа. Ямар гээчийн чинжүүгээр дайлах бол гээд дотроо бэмбэтэй нөхөд сэм шивнээд байсан ч Ц.Элбэгдорж гэдэг улстөрч Төрийн тэргүүний намбаар хэлдгээ л хэллээ. Харин түүний ташуур мэт ороолгох үгс дотор хаана нь юу нуугдав гэдгийг анзаарахад гэмгүй. Түүнээс биш ил цагаанаар дургүйцлээ илэрхийлдэг эрх танхил гэнэн хонгор аяг аашаа ардаа үдчихэж.
    25851 0
  • 2017 оны 4 сарын 3
    Далайд гарцгүй Монгол “их гүрэн” хэмээн хоёр орондоо хүндэтгэл үзүүлж, тэр хэрээрээ “бага гүрэн”-ий хэмжээнд дотроо маргалдаж мэтгэлцсээр арваад жилийн нүүр үзэв. Засгийн газар солигдох бүрт одоо л “Галт тэрэг хөдөллөө” гэсээр байвч “төмөр зам хөдөлдөггүй” нь харамсалтай. Улс орныг сэхээх ч, мөхөөх ч чадалтай энэ салбар яг одоо л хөдлөх горьдлого төрүүлж эхэллээ. Ингэхдээ зөвхөн Монголд биш, анхааралтай ажиглаж байсан олон оронд, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж байгаа нь гарцаагүй үнэн. 
    10045 0
  • 2017 оны 3 сарын 21
    Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, хойно...гэж цаг хугацааг зааглаж заазалдаг болчихлоо. Гэтэл түүний наана нэг “хөөрхөн” Ерөнхийлөгчийн сонгууль болох гээд байна. Энэ бол гурав хоногийн дараа буюу сарын 24-нд товлогдсон МҮОХ-ны 7 дугаар чуулган.
    40922 0
  • 2017 оны 2 сарын 20
    Монголд үнэнийг хэлдэг олон арван шударга хөвгүүд нь хэлмэгдэж хоцорсон юм гэнэ лээ. Түүний сүүлийнхэд нь биш юмаа гэхэд ядаж энэ бүртгэлд заавал оруулах ёстой үнэнийг хэлдэг хүн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байлаа. Тэрбээр 2013 оны 11 дүгээр сарын 29-нд Утааг бууруулахгүй бол намайг огцруулаарай гэсэн тэр шударга хүн намынхныхаа “дэмжлэгтэйгээр” хэлсэндээ хүрч огцорсон билээ. Мөн түүнийг огцруулахаар өргөн барьж байсан  үндэслэлүүдийн гол нь эдийн засгийн өсөлтийг хоёрхон жилийн дотор 17.3 хувиас 2.7 дахин бууруулсан явдал юм. Үүнийг “элгээр нь хэвтүүлсэн” гэвэл энхрийлж хэлсэн үг болох биз. Монголын төр хуультай. Одоо маазарч байдаг цаг биш. УИХ-ын чуулганы 54.5 хувийн саналаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан нь хэлмэгдүүлэлт бүр биш.
    49980 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.