Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 2 сарын 25
  • 2017 оны 2 сарын 17

    УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр МАН-ын бүлэг өчигдөр /2017.02.16/ ээлжит бус хурал зарлаж нэлээд олон цаг хуралдсан. Бүлгээр Олон улсын валютын сан /ОУВС/-гийн тавьж буй саналыг авч хэлэлцжээ. Харин өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж мөн энэ сэдвээр ярьж буй аж. Асуудлын гол нь алдарт 580 сая ам.долларын өрийг төлөх хугацаа тулж ямар ч хувилбаргүйгээр шахам ОУВС-гийн  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүйд хүрээд байгаатай холбоотой. Үүнтэй зэрэгцэн “улс төр хийх” гэгч нь болж ОУВС айхтар хатуу болзол тулгаж, түүнийг нь дагах уу, байх уу гээд хуралдаад байгаа мэтээр ярих, бичих боллоо. Үнэн хэрэгтээ ОУВС-тай хийж буй хэлэлцээр, энэ үеэр тавьсан болзол гэгч нь “Зөвхөн Монголд” гэсэн ямар нэг онцгой өөрчлөлтгүй, бусад улс оронд хөтөлбөр хэрэгжүүлэхдээ ямар болзол тавьдаг вэ, түүнийгээ л тавьж байгаа юм билээ.

    64848 0
  • 2017 оны 2 сарын 9
    Саалийн ганц үнээгээ хамгаалах гэж сүүлийн ганц цамцаа хайрлалгүй тэмцэгч эрхэм хүмүүс олон нийтийг үнэхээр айлгаж чадаж байна. Тэд “Засгийн газар нь луйварчин, дээрэмчин байжээ”, “Эрдэнэт үйлдвэр гэгч саалийн үнээ сүүлийн жил дуслын төдий сүү өгсөн гэвэл худлаа. Адаг сүүлд нь үнээгээ махчилж зарлаа” гэдэг ойлголтыг хангалттай түгээлээ. Энэ бүхний учрыг тайлах шаардлага байна. Ялангуяа ОУВС-гийнхан ирчихсэн асуудал шийдэх гэж байгаа, эндээс  үүдэн хөрөнгө оруулагчид Монголын төр Эрдэнэт үйлдвэртээ хэрхэн хандахыг анхааралтай ажиглаж байна.
    40628 0
  • 2016 оны 10 сарын 25
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа. Ажил хэргийн энэхүү уулзалтаар ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэх эрмэлзэл, эдийн засаг, нийгэмд хэр ач холбогдолтой байх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн.
    20426 0
  • 2016 оны 10 сарын 24
    “Invest Mongolia Tokyo 2016” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Монголыг урилаа. Урилгадаа зөвлөмж “хавчуулжээ”. Тэр “хавчуурга”-аас юу олдсон гээч. Мэдээж олон “асуудал” олдсон. Ялангуяа барилга, дэд бүтцийн талаар, тэр тусмаа ипотекийн зээлтэй холбоотой маш ноцтой судалгааг зөвлөмждөө дурджээ.
    43589 0
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.